ЭРТНИЙ ТАХЛЫН ДЭГДЭЛТИЙН УЛ МӨРИЙГ СИБИРЭЭС ИЛРҮҮЛЭВ
Эрүүл мэндОХУ

@bbc
Байгал нуурын баруун хойд хэсэгт, Ангар мөрний эрэг дагуух байрлах чулуун зэвсгийн хожуу үеийн оршуулгын газруудаас тахлын дэгдэлтийн хамгийн эртний нотолгоог илрүүлжээ. Эртний хүний үлдэгдлээс авсан ДНХ-ийн шинжилгээгээр уг өвчин ойролцоогоор 5500 жилийн өмнөөс анчин, түүвэрлэгчдийн цөөн хүн амтай суурингуудад хэд хэдэн давлагаагаар тархсан нь тогтоогдсон байна. Шинжилгээгээр эхний дэгдэлт 5500 орчим жилийн өмнө, дараагийнх нь 400–600 жилийн дараа гарсан гэж үзжээ. Анчин, түүвэрлэгчид тарвагыг нядлах, түүхий мах хэрэглэх үедээ халдвар авсан байх магадлалтай бөгөөд эртний цөөн хүн амтай нийгэмд ч зэрлэг амьтнаас дамжих халдварт өвчний ноцтой эрсдэлд байсныг харуулжээ.





