УНГАРЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ОРБАНЫ ТОГТОЛЦООГ ЗАДЛАХ ШИНЭЧЛЭЛ ЭХЛҮҮЛЭВ

СОНГУУЛЬ
УНГАРЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ОРБАНЫ ТОГТОЛЦООГ ЗАДЛАХ ШИНЭЧЛЭЛ ЭХЛҮҮЛЭВ

Унгарын Ерөнхий сайд Мадьяр болон түүний Засгийн газар өмнөх Ерөнхий сайд Виктор Орбаны үед тогтсон улс төр, эдийн засгийн нөлөөний сүлжээг задлах өргөн хүрээний шинэчлэл эхлүүлээд байна. Мадьяр албан тушаалдаа орсныхоо дараах эхний долоо хоногуудад Европын Холбоотой холбоотой хориг саадыг цуцалж, Украинтай яриа хэлэлцээ эхлүүлсэн бол дотооддоо сайд, парламентын гишүүдийн цалинг бууруулах, Ерөнхий сайдын бүрэн эрхийг хоёр удаагийн хугацаагаар хязгаарлах шийдвэрүүдийг гаргуулжээ.

Мадьяр парламент дахь гуравны хоёрын олонхийн дэмжлэгээр “Цэвэрлэгээ ажиллагаа” хэмээн нэрлэсэн шинэчлэлийн багцаа хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрээр Орбаны засаглалыг “мафийн тогтолцоо” гэж тодорхойлж, төрийн байгууллага, шүүх, хэвлэл мэдээлэл, их сургуулиуд, төрийн хөрөнгө удирдах сангуудад суусан улс төрийн нөлөөг арилгана гэж мэдэгдэв.

Парламент баталсан эхний томоохон хуулийн багцдаа авлигатай тэмцэх, төрийн худалдан авалтыг ил тод болгох, улстөрчид болон өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг чангатгах зохицуулалтуудыг тусгажээ. Мөн Орбаны үед төрийн хөрөнгийг хувийн сангууд руу шилжүүлсэн гэж шүүмжлэгддэг нийтийн ашиг сонирхлын хөрөнгө удирдах сангуудыг татан буулгах шийдвэр гаргасан байна.

Шинэ Засгийн газар олон нийтийн хэвлэл мэдээллийг шинэ бүтэцтэй болгож, улс төрийн суртал ухуулгын кампанит ажлыг хязгаарлахаар зорьж байна. Түүнчлэн хууль бусаар олж авсан гэж үзэж буй хөрөнгийг буцаан авах, хариуцлага тооцох тусгай байгууллага байгуулахаар төлөвлөжээ.

Мадьярын Засгийн газар нэгэн зэрэг гурван сорилттой тулгарч байна:

• Орбаны үеийн иллиберал тогтолцооны хохирлыг богино хугацаанд засах,

• популист хүчний дахин сэргэлтээс сэргийлэх,

• Үндсэн хуулийн хэм хэмжээг чанд сахих

Холбоотой