БНСУ-ЫН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХУУЛЬ ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ СОРИЛТ БОЛЖ БАЙНА
БНСУ Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөл долоодугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд Солонгосын төр цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх эрх зүйн хэрэгсэлтэй болох гэж байна. Шинэ зохицуулалтаар 100 мянгаас дээш дагагчтай, эсвэл сар бүр дунджаар 100 мянгаас дээш үзэлттэй нөлөө бүхий цахим контент бүтээгчид зориуд худал, зохиомол мэдээлэл тарааж хохирол учруулбал учирсан хохирлыг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээний нөхөн төлбөр төлөх эрсдэлтэй болно. Мөн өдөрт дунджаар нэг саяас дээш хэрэглэгчтэй томоохон платформууд ташаа мэдээллийг мэдээлэх, шалгах, хариу арга хэмжээ авах албан ёсны тогтолцоо бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
Төрийн байгууллага, эрх мэдэл бүхий этгээдүүдийн эсрэг мэдээлэл гаргасан шүгэл үлээгч, сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөлийг буруутгагдах эрсдэл нэмэгдэж буй тул хууль нь олон нийтийн хэлэлцүүлгийг хамгаалах бус, хязгаарлах хэрэгсэл болохоос сэргийлж, шүүх, зохицуулагч байгууллагууд хэрэгжилтийн нарийн, тэнцвэртэй жишиг тогтоох шаардлагатай байна.





