БОГИНО ДҮРС БИЧЛЭГИЙН ПЛАТФОРМУУД ХҮНИЙ АНХААРЛЫГ ХЭРХЭН ТОГТООН БАРЬДАГ ВЭ

@bbc
TikTok, Instagram Reels, YouTube Shorts зэрэг богино дүрс бичлэгийн платформууд хүний анхаарлыг удаан хугацаанд татах онцгой механизмтай болохыг Германы Байройтын их сургуулийн судлаачид онцолжээ. Судлаачдын үзэж буйгаар эдгээр платформ нь телевиз эсвэл уламжлалт цахим дүрс бичлэгээс үндсэндээ ялгаатай: Хэрэглэгчид контент сонгох шаардлагагүй, алгоритм тасралтгүй шинэ бичлэг санал болгодог бөгөөд хэрэглээг зогсоох байгалийн цэг бараг байдаггүй, хувь хүнд тохируулсан алгоритм, төгсгөлгүй гүйлгэх боломж, хурдан солигдох шинэ агуулга нь тархины урамшууллын тогтолцоог идэвхжүүлдэг. Богино дүрс бичлэг нь допамины ялгаралтыг өдөөж, цаг хугацаа өнгөрөх тусам хэрэглэгч илүү олон, илүү хүчтэй агуулга үзэх шаардлагатай мэт мэдрэмж төрүүлж болзошгү бөгөөд энэ нь энгийн таашаал, төвлөрөл, өөрийгөө хянах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Богино дүрс бичлэгийг бүрэн хориглохоос илүүтэй залуучуудад алгоритм хэрхэн ажилладаг, платформын загвар зан үйлд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэг олгох нь чухал байна.





