ИХ БРИТАНИЙ ХОЁР НАМЫН ТОГТОЛЦОО ЗАДРАХАД ХҮРГЭСЭН ХҮЧИН ЗҮЙЛС

@bbc
Их Британийн улс төрийн тогтолцоо сүүлийн арван жилд өөрчлөлтөд орж, уламжлалт хоёр намын давамгайлал суларч байгаа бөгөөд Ерөнхий сайд нар ойр ойрхон солигдох болсон нь улс төрийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, Хөдөлмөрийн нам болон Консерватив намын олон жилийн ноёрхолд томоохон сорилт үүсгэжээ. Энэ өөрчлөлтийн гол шалтгаанд эдийн засгийн өсөлт саарсан, иргэдийн бодит орлого зогсонги байдалд орсон, татварын дарамт нэмэгдсэн, цагаачлал огцом өссөн, төрд итгэх итгэл буурсан зэрэг хүчин зүйлс багтаж байна. Мөн Brexit, цар тахал, инфляц, Украины дайн, улс төрийн дуулианууд иргэдийн бухимдлыг нэмэгдүүлсэн байна.
Энэ орон зайг Найжел Фаражийн тэргүүлдэг Reform UK нам ашиглаж, цагаачлал, үндэсний онцлог, орон нутгийн асуудлыг гол мессеж болгон дэвшүүлж байна. Гэвч Фараж олон нийтэд бүрэн хүлээн зөвгөөрөгдөөгүй хэвээр бөгөөд түүний нэр хүнд хязгаарлагдмал байна.
Их Британийн улс төр илүү олон намт, тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байдал руу шилжиж байна.





