МОНГОЛ, ХЯТАДЫН ТӨВ БАНКУУД ВАЛЮТЫН СВОП ХЭЛЦЛЭЭ СУНГАВ

БНХАУ
МОНГОЛ, ХЯТАДЫН ТӨВ БАНКУУД ВАЛЮТЫН СВОП ХЭЛЦЛЭЭ СУНГАВ

БНХАУ-ын Ардын банк болон Монголбанк хоёр талын валютын своп хэлцлээ гурван жилийн хугацаагаар сунгасан талаар Хятадын төв банк мэдэгдлээ. Шинэчилсэн своп хэлцлийн хэмжээ 15 тэрбум юань буюу ойролцоогоор 2.21 тэрбум ам.доллар (7.85 их наяд төгрөг) байна. Валютын своп хэлцэл нь хоёр улсын төв банкууд харилцан үндэсний мөнгөн тэмдэгтээ солилцох боломжийг бүрдүүлдэг санхүүгийн механизм юм. Хэлцэл нь гадаад валютын төлбөр тооцооны тогтвортой байдлыг хангах, богино хугацааны хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах, худалдаа, санхүүгийн хамтын ажиллагааг дэмжих ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын хувьд уг хэлцэл нь төгрөгийн тогтвортой байдал, гадаад валютын нөөцийн менежмент, БНХАУ-тай хийх худалдааны төлбөр тооцоонд тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой.

Холбоотой