ӨВӨР МОНГОЛ ХЯТАД–ЕВРОПЫН ХУДАЛДААНЫ ГОЛ ЗАНГИЛАА БОЛЖ БАЙНА

БНХАУ

БНХАУ-ын аж үйлдвэрийн шинэчлэл болон 2026 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Өвөр Монголын туршилтын чөлөөт худалдааны бүс нь Хятад–Европын ачааны галт тэрэгний тээврийг эрчимжүүлж, гадаад худалдааны өсөлтөд шинэ түлхэц үзүүлэх төлөвтэй байна. Нийт 119.74 ам дөрвөлжин километр талбай бүхий тус бүс Хөх хот, Манжуур болон Монгол–Хятадын хилийн Эрээн хотод байрлах гурван дэд бүсээс бүрдэж байгаа бөгөөд дэд бүс бүр орон нутгийн онцлогт нийцсэн ложистик, агуулах, боловсруулах үйлдвэрлэл, хил дамнасан худалдааг хөгжүүлэх чиг үүрэгтэй байна.

Эрээн хотын төмөр замын боомтоор дамжсан Хятад–Европын ачааны галт тэрэг 25 мянгаас давсан бөгөөд тус боомт өдөрт дунджаар 13 галт тэрэг хүлээн авч/явуулж, 10 гаруй улсын 70 гаруй ложистикийн төвийг холбосон 75 чиглэлд үйлчилж байна. Мөн тээвэрлэгдэж буй ачаа цахилгаан автомашин, цахилгаан хэрэгсэл зэрэг өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн рүү шилжиж байна.

Холбоотой