ЗЭСИЙН ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГ БА УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН НҮҮДЭЛ

ЕРӨНХИЙ САЙДМОНГОЛ АРДЫН НАМ

Өнгөрсөн Мягмар гарагт зэсийн фьючерс тонн нь 14,330 ам.долларт хүрлээ. АНУ-ын тарифын эрсдэл, томоохон уурхайнуудын нийлүүлэлтийн саатал зэсийн зах зээлд дарамт үзүүлсэн бол хиймэл оюун ухаан, дата төвийн бүтээн байгуулалт, цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан автомашины үйлдвэрлэл нь зэсийн хэрэглээг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг дэмжиж байна.

2026 онд нийлүүлэлтийн талд шинэ дарамт нэмэгдэж байна: Сүүлийн сард хүхрийн хүчлийн хомсдол зэсийн үйлдвэрлэлийн өртөг, хүчин чадалд нөлөөлөх шинэ хүчин зүйл болж байна. Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн тавны нэг орчим нь хүхрийн хүчил ашигладаг уусган баяжуулах, цахилгаан аргаар ялгах технологид тулгуурладаг бөгөөд хүхрийн хүчлийн үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах нь зарим уурхайн үйлдвэрлэлийг хязгаарлаж, зэсийн үнийн өсөлтийг улам дэмжих магадлалтай. Мөн эрчим хүч, тээвэр, санхүүжилт, зөвшөөрлийн зардал нэмэгдэж байгаа нь зэсийн үнэ өсөхөд хувь нэмэр оруулж байгаа юм.

Энэ нөхцөлд дэлхийн томоохон уул уурхайн компаниуд зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж илүү ашиг олох боломжийг бүрдүүлэх зорилго дэвшүүлээд байна.

2026 оны 5 дугаар сарын 11–13-нд Майамид болж буй Bank of America-ийн “Global Metals, Mining & Steel Conference 2026” чуулган дээр Rio Tinto-ийн гүйцэтгэх захирал Саймон Тротт тус компани өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэлээ 11 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид ч зэсийн үйлдвэрлэлээ өсгөх зорилттой гэж мэдэгдэв. Түүний хэлснээр ирээдүйн өсөлтийн томоохон хэсэг Монгол дахь Оюу толгой уурхайн үйлдвэрлэл (Оюу толгойн уурхайн 2025 онд 345.1 мянган тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн 10 дахь том зэсийн уурхайгаар нэрлэгдсэн) нэмэгдэхтэй холбоотой.

Дэлхийн зэсийн шинэ мөчлөг Монголд боломж нээж байгаа бөгөөд энэ боломжийг бодит өгөөж болгохын тулд татвар, ногдол ашиг, зээлийн нөхцөл, менежментийн төлбөр, байгаль орчны хяналт, усны хэрэглээ, орон нутгийн иргэдийн эрх ашгийг илүү хатуу, ил тод түвшинд авч үзэн Оюу толгойн хөрөгө оруултын гэрээг Монгол Улсад илүү таатай нөхцлөөр шинэчэн байгуулах шаардлагатай.

Ерөхний сайд Учралын Засгийн газар зэсийн өсөлтийн мөчлөгийг зөвхөн ажиглагчийн байр сууринаас бус, ашиг хүртэгч, нөхцөл тодорхойлогч, хяналт тавигч талын хувиар идэвхтэй тоглогч болох нь зүйд нийцнэ.

Холбоотой