ХЯТАД “СИБИРИЙН ХҮЧ-2” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЯАГААД ЯАРАХГҮЙ БАЙНА ВЭ?

ОХУ, БНХАУ “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар 11 жил хэлэлцэж байгаа ч үнэ, нийлүүлэлтийн хэмжээ, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хуваарилалт дээр тохиролцоонд хүрээгүй хэвээр байна. 2025 оны есдүгээр сард “Газпром” болон CNPC хууль зүйн үүрэг бүхий санамж бичигт гарын үсэг зурсан ч барилгын бодит хугацаа тодорхойгүй байна. Хятад урт хугацааны, хямд, уян хатан нөхцөлтэй хий авахыг хүсэж байгаа ч 50 тэрбум шоо метрийг олон жил баталгаатай худалдан авах хатуу үүрэг хүлээхээс зайлсхийж байна. Хятад нүүрсний хэрэглээгээ хадгалж, сэргээгдэх эрчим хүчээ түргэвчилж, дотоодын хийн олборлолтоо нэмэгдүүлж, Туркменистан болон СПГ-ийн эх үүсвэрээ төрөлжүүлж байгаа тул ОХУ-аас нэмэлт томоохон хоолойн хий авах хэрэгцээгээ яаралтай гэж үзэхгүй байна.
ОХУ урт хугацааны, “авах эсвэл төлөх” нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын өгөөж баталгаажсан гэрээ хүсэж байгаа бол БНХАУ бага үнэ, сул үүрэг, хөрөнгө оруулалтын эрсдэлийг ОХУ-д үлдээхийг зорьж байна. Хятад газрын тосны бүтээгдэхүүн эсвэл нүүрсний үнэтэй уялдсан үнийн томъёо шаардаж байгаа бол “Газпром” мянган шоо метр тутамд 250–300 ам.долларын хөнгөлөлт илүү тохиромжтой гэж санал болэож байна.
“Сибирийн хүч-2” нь ОХУ-д зах зээл, орлого, геополитикийн ач холбогдолтой бол Хятадын хувьд зөвхөн хямд, уян хатан, стратегийн эрсдэл багатай нөхцөлд ашигтай төсөл юм. Бээжин хэлэлцээг сунжруулж буй нь төслийг эсэргүүцэж байгаадаа бус, харин Москвагийн зах зээлийн хязгаарлагдмал байдлыг ашиглан илүү таатай үнэ, нөхцөл авах тактикийн илрэл гэж дүгнэж болно.





