Z ҮЕИЙХНИЙ СОЦИАЛИЗМ

СОНГУУЛЬ
Z ҮЕИЙХНИЙ СОЦИАЛИЗМ

www.mckinsey.com

Сүүлийн жилүүдэд барууны улс орнуудад залуу үеийн дунд төрийн оролцоог огцом нэмэгдүүлэх, үнэ хязгаарлах, хөрөнгийн өндөр татвар тогтоох, үндэсний болгох бодлогыг дэмжсэн зүүний шинэ давалгаа хүчээ авч байна. Үүнийг зарим ажиглагч “Z үеийн социализм” хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ нь уламжлалт социалист онолоос илүүтэйгээр TikTok-ийн эринд нийцсэн, хурц уриа, шууд ашиг сонирхолд тулгуурласан шинэ хэлбэрийн зүүний үзэл гэж тодорхойлогдож байна. Энэ урсгалын гол онцлог нь эдийн засгийн өсөлт энгийн иргэдэд үр өгөөж өгөхгүй гэсэн үл итгэлцэл, баялгийг шинээр бүтээхээс илүү дахин хуваарилах сэтгэлгээ, мөн төр өдөр тутмын амьдралын салбаруудад шууд оролцох ёстой гэсэн шаардлага юм.

Зүүний үзэл бодлын түрээсийн үнийн хязгаарлалт, хөрөнгийн өндөр татвар, зах зээлийн төрийн хяналт зэрэг нь нийлүүлэлтийг агшааж, хөрөнгө оруулалт, инновацыг сааруулж, урт хугацаанд өсөлтийг дордуулах эрсдэлтэй бөгөөд гол аюул нь энэ үзэл захын урсгал байхаа больж, төвийн зүүний намуудын бодлогод нэвчин орж эхэлсэнд оршиж байна. Иймээс либерал зах зээлийн тогтолцоог хамгаалагчид өсөлт, өмчийн эрх, өрсөлдөөний үнэ цэнийг илүү тод, итгэл үнэмшилтэй тайлбарлах шаардлагатай болж байна.

The Economist сэтгүүлийн мэдээ ашиглав

Холбоотой