ӨМНӨД СОЛОНГОСД СУРАГЧДЫН АМИА ХОРЛОЛТООС СЭРГИЙЛЭХ ЗОРИОЛОГТОЙ БҮХ СУРГУУЛЬД МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ АЖИЛЛУУЛНА
БНСУ өсвөр үеийнхний амиа хорлолт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх сургуульд мэргэжлийн зөвлөх ажиллуулах төлөвлөгөө (2024 онд 100 мянган хүнд 8 байсан залуусын амиа хорлолтын түвшинг 2030 он гэхэд 6.5, 2035 он гэхэд 4.2 болгон бууруулах зорилт тавьжээ) зарлалаа.
БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин өсвөр үеийнхний амиа хорлолт нь зөвхөн хувь хүний сэтгэл зүй, эсвэл сургуулийн орчны асуудал бус, залуусын өсөж төлөвших орчныг бүрдүүлэгч бүх талын хамтын хариуцлага шаардсан сорилт гэж мэдэгдэв. Албан мэдээллээр, амиа хорлосон насанд хүрээгүй хүүхдийн тоо 2016 онд 273 байсан бол 2025 онд 396 болж өсжээ. Шинэ төлөвлөгөө нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хөндлөнгөөс дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх, тогтолцооны дэмжлэг гэсэн таван үе шаттай бөгөөд сургуулиудад амиа хорлолтоос сэргийлэх сургалт, спорт, урлагийн хөтөлбөрийг нэмэгдүүлж, хичээл сурлага, мэргэжил сонголтын дарамтад орсон сурагчдад зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлнэ. Мөн шинэ журмаар, эцэг эх, асран хамгаалагч үндэслэлгүйгээр зөвлөгөө, эмчилгээнээс татгалзвал сургуулийн захирал эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр шаардлагатай дэмжлэгийг зохион байгуулах боломжтой болжээ.





