Трамп Ши Жиньпинтэй уулзах ч Ли Жэ Мёнтой тухалж амжихгүй

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн чуулган ирэх сарын 31-нд эхэлнэ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ үеэр Хойд Кёнсан мужийн Кёнжү хотод айлчлах ч үндсэн чуулганд оролцохгүй байж магадгүй байна.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн чуулган ирэх сарын 31-нд эхэлнэ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ үеэр Хойд Кёнсан мужийн Кёнжү хотод айлчлах ч үндсэн чуулганд оролцохгүй байж магадгүй байна.
Чуулганы хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр АПЕК-ийн Гүйцэтгэх захирлуудын уулзалт болно. Энэхүү уулзалтад "OpenAI"-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман, "Nvidia"-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан зэрэг томоохон бизнес эрхлэгч оролцох төлөвтэй байна. Трамп энэ уулзалтад оролцчихоод, үндсэн чуулганд оролцолгүй Өмнөд Солонгосын орхин явж магадгүй.
Тэрбээр Гүйцэтгэх захирлуудын уулзалтаас гадна Хятадын дарга Ши Жиньпинтэй хоёр талт уулзалт хийх бололтой.
Өмнөд Солонгосын эх сурвалжийн мэдээлснээр, Трампыг аравдугаар сарын 29-нд ирнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр Сөүл дипломат хуваариа гарган, бэлтгэл базааж байна. Тэрбээр Ши Жиньпинтэй уулзах боловч Ли Жэ Мёнтой тухлан саатаж чадахгүй бололтой. Яаруу хөтөлбөртэйгөөр Өмнөд Солонгосыг орхих юм бол хоёр улсын тарифын яриа хэлэлцээ орхигдоно гэж ажиглагчид үзэж байна.
Түүний АПЕК-ийн чуулганд оролцолгүй эрт буцаж буйн шалтгаан одоогоор тодорхойгүй. Гэхдээ арваннэгдүгээр сарын 2 гэхэд эх орондоо буцаж ирэх ямар нэг шалтгаан байж магадгүй аж.
Ямартай ч ирэх сард Трампын Ази дахь айлчлалын хуваарь нарийн төлөвлөгджээ. Тэрбээр аравдугаар сарын 26-нд Малайз улсад Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы уулзалтад оролцож магадгүй. Харин маргааш нь Японд айлчилж, шинэ ерөнхий сайдтай уулзах бололтой.