АНУ-ЫН ТАРИФЫН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХУВААЖ БОЛЗОШГҮЙ

Зэсийн импортод тариф ногдуулах эсэх талаар АНУ-ын шийдвэр удааширснаар (2025 оны хоёрдугаар сард импортын зэсийн талаар шалгалт эхлүүлсэн ч эцсийн шийдвэрээ одоо хүртэл зарлаагүй байна) дэлхийн зэсийн зах зээл удаан үргэлжлэх бүсчилсэн хуваагдалд орох эрсдэл нэмэгдэж байна. Тариф тогтоох магадлал АНУ-ын биржийн үнийг Лондоны үнээс өндөр байлгаж, их хэмжээний цэвэршүүлсэн зэсийг тус улс руу татжээ (АНУ-ын импорт 2025 онд 80 хувиар өсөж, 1.64 сая тоннд хүрсэн, 2026 оны эхний таван сард дахин 13 хувиар нэмэгдэн 763 мянган тонн болсон байна).

Шанхайн биржийн нөөц гуравдугаар сарын 433,458 тонноос 69,610 тонн болж огцом буурсан байна (хайлуулах үйлдвэрүүдийн засвар, хаягдал зэсийн нийлүүлэлтийн доголдол үүнд нөлөөлжээ).

Лондоны металлын биржийн нийт нөөц тавдугаар сарын 400 мянга гаруй тонноос 262 мянган тонн болж буурч, шууд нийлүүлэх боломжтой нөөц 100 мянган тонн орчим болсон байна.

АНУ тарифын бодлогоо тодорхой болгохгүй бол өндөр үнийн зөрүү, нөөцийн дутагдал, нийлүүлэлтийн хомсдол түр зуурын үзэгдэл бус, зах зээлийн шинэ хэвийн төлөв болж болзошгүй бөгөөд тус нөхцөл бусад бүс нутгийн үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зардал, нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Вашингтонд стратегийн нөөцөө нэмэгдүүлэх сонирхол байгаа тул шийдвэрээ яаравчлан гаргах магадлал бага байна.


Reuters болон бусад эх сурвалж

Холбоотой