ХЯТАДЫН ҮНЭГҮЙ ХИЙМЭЛ ОЮУНЫ ДАЛД ӨРТӨГ

АЗИХИЙМЭЛ ОЮУН

БНХАУ-ын хиймэл оюуны нээлттэй загварууд (үнэ төлбөргүй) Африк, Латин Америк, Европ болон АНУ-ын компаниудад хурдацтай нэвтэрч эхэлсэн бөгөөд эдгээр системийг БНХАУ-ын хууль, улс төрийн шаардлагын хүрээнд (Хятадын зохицуулалт нь хиймэл оюуныг төрийн байр суурьтай зөрчилдөх, үндэсний дүр төрхөд сөргөөр нөлөөлөх, салан тусгаарлах үзлийг дэмжих агуулга гаргахыг хориглодог) хөгжүүлсэн нь хэрэглэчдэд далд эрсдэл дагуулж байна. Далд хазайлт нь компанийн нийлүүлэгч сонгох, Хятадад хөрөнгө оруулах, олон улсын улс төрийн эрсдэл үнэлэх зэрэг шийдвэрт нөлөөлж болзошгүй эрсдэл агуулж байна.

БНХАУ-ын хямд үнэтэй, нээлттэй хиймэл оюуны загварууд нь зах зээл, дэлхийн мэдээлэл, үзэл санаанд нөлөөлөх зөөлөн хүчний давуу тал олгож байна.


The New York Times болон бусад эх сурвалж